ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол, Казахстаны хооронд шинэ нислэгийн маршрут бий болгоно

O.Admin
13 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан Улсын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзлаа.

Уулзалтаар:

-Монгол, Казахстаны хооронд шинэ нислэгийн маршрут бий болгох, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах боломжийг хэлэлцэв.

-Бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, зам тээврийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.

-Сенатын дарга М.Ашимбаев Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ардчилсан замналаа тууштай хөгжүүлж буйг өндрөөр үнэлэв. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Казахстан Улсын Парламентын Мажилис хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь харилцааны эрх зүйн суурийг бэхжүүлсэн үйл явдал боллоо.