“Оюутолгой” төслийн гэрээ болон Дубайн төлөвлөгөөтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд зургаа дахь өдрөө болох юм. Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Энэ сарын 6-нд эхэлсэн шүүх хуралдаанаар Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Д.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан билээ.