ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

12 настай охиныг хулгайлж хөнөөсөн Г.Гантулгын хэргийн шүүх хурал хойшиллоо

O.Admin
2024-03-29

12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг ирэх сарын 16-н хүртэл хойшлуулжээ.

Сайншандад 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хуралдаан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.03.29)-нд товлогдсон. Гэвч дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаад хэргийн шүүх хуралдаан хойшилсон" гэдгийг хэллээ. Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,

12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,

10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.