ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МОСКВА: Нас барсан иргэдийн тоо 143 болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-28

Москвад байрлах 6500 хүний суудалтай Crocus city hall театрт энэ сарын 22-нд исламын хэт даврагч бүлэглэл террорист халдлага үйлдэж, үй олон энгийн иргэдийн амийг бүрэлгэсэн.

Тэгвэл халдлагаар нас барсан иргэдийн тоо 143 болсныг Оросын албаныхан өчигдөр мэдээлжээ. Эрүүл мэндийн сайд Михайль Мурашкогийн мэдээлснээр одоогоор 80 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний зургаа нь хүүхэд аж.

Мөн 205 хүн гадуур эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. ОХУ-д 1905 оноос хойшхи хамгийн их хохирогчтой террорист халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн ч, Оросын эрх баригчид Украиныг сэжиглэж байгаа юм. Харин Украин үгүйсгэсээр байна.