ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрвөн дүүргийн цахилгаан дамжуулах шугамуудад гэмтэл гарлаа

O.Admin
2024-03-27

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжнууд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжнууд, Их, Бага Наран орчмоор цахилгааны гэмтэл гарсан аж.

Гэмтлийг арилгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна. Одоогийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч буй юм.

Өглөөний 08:00 цагаас хойш нийт 1,119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгөөгүй аж. Цахилгааны төлбөр, дансны дугаар зэрэг мэдээллийг манай Чатбот, my.tog.mn вэб, цахилгаан хэрэглэгч аппликэйшн ашиглахыг хэрэглэгчдэд зөвлөж байна.