ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эверестээс өмхий үнэртэх болсон”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-22

Дэлхийн ноён оргил Эверестэд зориулалтын бус газарт бие засахыг хориглох шинэ дүрэм хэрэгжиж эхэлжээ.

Ингэснээр уулчид Эверестэд авирч байхдаа тэвчих эсвэл байрлаж буй бааздаа очиж байж бие засахаар болж байгаа аж. Сүүлийн жилүүдэд оргилд авирах уулчдын тоо нэмэгдэх болсон бөгөөд үүнийг дагаад хүний үлдээсэн хог хаягдал асуудал болох болжээ.

Орон нутгийн эх сурвалж Мингма Шерпа Би Би Си агентлагт “Манай уулсаас өмхий үнэртэх болсон. Хадан дээр ялгадас харагдах нь энгийн үзэгдэл. Үүнээс болж, зарим уулчид өвдөж байна гэх гомдол ч тасрахаа больж байна. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж ярьсан байна.

Шинэ дүрэм хэрэгжсэнээр уулчид ялгадасыг задладаг био уутыг биедээ авч явж, уулнаас буухдаа хаях гэнэ. Үүнд тухайн бүсийн ажилтнууд хяналт тавих юм байна.