ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Швейцарын шинжээчдийн баг ОБЕГ-т ажиллаж байна

O.Admin
2023-12-12

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээчдийн баг энэ сарын 11-15-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Энэ үеэр шинжээчид төслийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай уулзаж, төслийн явц, цаашид авах арга хэмжээг хэлэлцлээ.

Шинжээчид Монгол Улс, Швейцарын Холбооны Улс болон БНХАУ-тай гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, сургагч багш нарыг бэлдэх, Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготойгоор ажиллаж байна.