ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зогсоолоос машин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдийг баривчилжээ

O.Admin
2023-12-07

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны арваннэгдүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, “П” нарын нэг бүлэг дөрвөн этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ. 

Дээрх этгээдүүд нь 17-19 насны хүүхэд, залуучууд бөгөөд дөрвүүлээ урьд өмнө нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байжээ. Иймд та бүхэн автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй байх, үнэ цэнтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.