ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Горхи тэрэлж дэх гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

O.Admin
2023-12-07

Улаанбаатар хот, Налайх дүүрэг зургаадугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт есөн км-т/ тус дүүргийн харьяат иргэн Ч арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч /50 настай, эрэгтэй/-ыг 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт таван км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.