ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн хүнд гэмтжээ

O.Admin
2023-12-04

Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид дөрвөн хүн хавчуулагдан гэмтэж, хоёр хүн нас барсан тухай дуудлага өчигдөр /2023.12.03/ 17:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авчээ.

Харамсалтай нь “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г /54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн хоёр, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын нэг автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ.