“Babymonster”-ын дебют “Black pink”-ийн амжилтыг эвдлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-29

БНСУ-ын "YG" энтертаймэнтийн шинээр гарган ирж буй "Baby monster" хамтлаг удаан хүлээлт үүсгэсэн анхны уран бүтээл “Batter Up” дуугаа цацлаа.

Дуу цацагдсан даруйдаа 21 орны Itune жагсаалтыг тэргүүлж, дэлхийн чартын шилдэг тавд багтав. “Batter Up” дуу цацагдсанаас хойш 24 цагийн хугацаанд 22.6 сая хандалт авч, “Black pink”-ын амжилтыг эвдэж, К-поп дебютэд шинэ рекорд тогтоожээ. "YG" энтертаймэнт “Black pink”-ээс долоон жилийн дараа "Baby monster" охидын хамтлагийг гаргаж ирж буй бөгөөд цаашид Black pink шиг амжилттай байх эсэх нь анхаарлыг татсаар байна.

Тус хамтлагийн boom болоод буй анхны уран бүтээлийг хүлээн авна уу.