ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НЕБ-ын 151-р сургуулийн 1258 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-25

Улс тунхагласны баярыг угтан Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 151 дүгээр сургуулийн 1-12 дугаар ангийн 1258 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншжээ.

Тус сургууль сурагчдадаа үндэсний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх хэлээрээ уран яруу, тод унших чадварыг хөгжүүлэх зорилгоор өчигдөр “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөгийн хүрээнд 1-12 ангийн сурагчдад “Тусгаар тогтнол” сэдвээр хичээл орохын зэрэгцээ сурагчдын нас насны онцлогт тохируулан бүтээлч уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ.

Keterangan tidak tersedia.

Тухайлбал, төгсөх ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан, ахлах ангийнханд контент бүтээх, дунд анги буюу 6-9-р ангийн сурагчдаар ханын самбар хийлгэсэн бол бага ангийн сурагчдын дунд зургийн уралдаан явуулжээ. Мөн багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд мэдлэг сорих АХА тэмцээнийг зохион байгуулсан байна.  

Keterangan tidak tersedia.

Улмаар сургуулийн нийт 1258 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг Монгол үндэсний хувцсаа өмсөж, хүндэтгэлтэйгээр уран яруу тод уншиж, монгол үндэсний бие биелгээг бүжиглэжээ. Тус өдөрлөгт СХД-ийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс , СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, ДИХТөлөөгчид болон эцэг эхчүүд урилгаар оролцлоо.

Keterangan tidak tersedia.

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог билээ.

Keterangan tidak tersedia.

Keterangan tidak tersedia.