ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтэст 40 тонн нүүрсний дэмжлэг үзүүлжээ

O.Admin
2023-11-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орон нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад хамтран ажиллаж, 40 тонн нүүрсний дэмжлэг үзүүллээ.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс нь нам даралтын хоёр зуухаар галлагаа хийдэг бөгөөд тус байгууллагад нүүрс олгох ажлыг 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас компанийн нийгмийн хариуцлага, Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хамтран ажиллаж, Даланзадгад сумын “Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Mungkin gambar 1 orang