ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс Тавантолгой” ХК бүх худалдан авалтыг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулсан гэв

O.Admin
2023-11-06

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авалт хийж байгаа тухай ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэнд залруулга мэдээлэл хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд тендер шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авалт хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд нийт 461,782,687,000 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 ажил үйлчилгээ худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулж нээлттэй сонгон шалгаруулж 328,122,218,000 тэрбум төгрөгний гэрээ байгуулан ажиллаж байна. 

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 133,670,469,000 тэрбум төгрөгний төсвийн хэмнэлт хийжээ.