ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэртэйгээ муудалцсан эр Туркийн агаарын тээврийн онгоцыг 18 цаг саатуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-06

Германы Ханбургийн нисэх онгоцны буудалд зэвсэгтэй этгээд дөрвөн настай охиноо барьцаалсан хэрэг гарчээ.

Уг этгээд охиноо машиндаа суулгаж, нисэх онгоцны замыг хаан зогссон байх бөгөөд цагдаа нартай олон цагийн турш ярилцсаны эцэст эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байна.

Хэрэгтэн 35 настай турк хүн байжээ. Тэрбээр энэ сарын 4-нд охиныхоо ээжтэй хүүхэд асрах эрхийн асуудлаар маргалдаж, улмаар охиноо нууцаар дагуулж, нисэх онгоцны буудлын хориотой хэсэг рүү машинтайгаа дайран орж, зогссон байна. Үүнийхээ дараа агаарт дээш хоёр удаа буудаж, галтай шил шидсэнийхээ дараа машинтайгаа Туркийн иргэний агаарын тээврийн онгоцны урд очиж, замыг нь хаан зогсжээ.

Тэрбээр тус онгоцонд охинтой нь хамт суулгахыг шаардсан байна. Харин эхнэр нь уг залууг сэтгэцийн хувьд эрүүл бус нэгэн хэмээгээд, охиныг гэрээс нь хулгайлсан гэж цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Уг этгээд өмнө ч охиныг Турк руу зөвшөөрөлгүй авч явсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Гэвч тус үйл явдлын улмаас нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа 18 цагийн турш тасалдаж, онгоц хүлээсэн хэдэн зуун хүмүүс зочид буудалд байрлахаас аргагүйд хүрсэн байна.

Police arrest suspect in Hamburg airport hostage situation after 18-hour  stand-off | World News | Sky News