Электроник хөгжмийн диваажин Хархорум фестиваль

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-06

Олон улсын тавцанд хамгийн эрэлттэй гадаадын дөрвөн DJ, Монголын сор болсон алдартай арав гаруй DJ нарын шилдэг бүтээлийг лазер гэрлийн шоу, визуал дүрслэлтэй хослуулсан "Kharkhorum Visual art & Music festival" энэ сарын 3,4-ны өдрүүдэд "AIC Steppe Arena -Мөсөн Өргөөд “SPIRITS" сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Эдүгээ гурав дахь удаагаа болж буй тус фестивалийн Ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал ажиллажээ.

Гадны олон оронд болдог хөгжмийн фестивалийг Монголдоо нутагшуулж, залууст техно, хаус хөгжмийн соёлыг А зэрэглэлд мэдрүүлж, бас түгээх зорилгын дор 11 метр өндөр, 360 хэмжээс дэлгэц бүхий визуэл арт, лазер гэрлийн шоу, өнөө цагийн хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн хэзээ ч тоглогдож байгаагүй шинэхэн бүтээлүүдийг сонсох боломжийг "Kharkhorum Visual art & Music festival"олгож чадсанаараа онцлогтой байв.

Тодруулбал, дэлхийн шилдэг техно Dj нар болох HOSH, KOLLEKTIV TURMSTRASSE, Len Faki, Nastia нар өмнө нь аль ч орны хөгжмийн фестивальд тоглогдож байгаагүй шинэхэн бүтээлээ монголчуудад хүргэсэн юм.

Mungkin gambar 1 orang, pencahayaan dan keramaian

DJ Nastia олон улсын тавцан дахь Украины электроник хөгжмийн нүүр царай. Тэрбээр шинэлэг санаа, шаргуу хөдөлмөрөөрөө амжилтад хүрсэн өнөө цагийн шилдэг DJ нарын нэг бөгөөд “DJ Award for Best Newcomer”, “DJ Award for Best Techno Artist” хэмээх хоёр ч томоохон шагналын эзэн. Awakenings, Time Warp, London Printworks гэхчлэн түүнд тоглож үзээгүй томоохон фестивал гэж үгүй. Украины түүхэн дэх хамгийн олон удаа гадны улсад аялан тоглолт хийсэн уран бүтээлч юм.

Mungkin gambar 1 orang, pencahayaan dan keramaian

Kollektiv Turmstrasse нэрт хөгжмийн нэгдлийг  “Sorry, I am late”,  ‘Last day’, ‘Ordinary’ зэрэг тракаар нь олон хүн таних биз. Тэд бол дэлхийн техно, хаус урсгалд өөрсдийн хэв маягаар хүчтэй нөлөө үзүүлсээр буй уран бүтээлчид юм. Тэдний хөгжим breakbeat, indiedance, techno зэргээс гадна hiphop болон pop урсгалын сонирхолтой элементүүдийг хольсноороо ялгардаг.

Mungkin gambar 1 orang dan keramaian

Герман гаралтай deep house, techno урсгалаар тоглодог DJ Hosh нь 2004 оноос хойш тасралтгүй хөгжимтэй өөрийгөө холбож, одоо Европын орнуудад резидент артистаар ажилладаг. Hosh уран бүтээлийнхээ суурийг Испанид тавьсан бөгөөд электроник хөгжмийн болон тус улсын соёлын онцлогоос шалтгаалан хөгжмөөрөө дамжуулан сэтгэл хөдлөлийн үелзлэлийг бүжгийн талбайд зориулан урлаж чаддаг гайхам артист юм.

Mungkin gambar 1 orang dan teks

Турк гаралтай techno урсгалаар дагнан тоглодог DJ Len Faki нь 2007 онд гаргасан “Rainbow Delta / Mekong Delta” бүтээлүүд, мөн My Black Sheep болон Odyssee II зэрэг тракууд нь 2007-2008 онд хит болон цойлж хөгжмийн олон сэтгүүлд "Best Track", "Best Producer" гэхчлэн шагналуудыг хүртэж урьд өмнө хэн ч үзүүлж байгаагүй амжилт тогтоосноор нь олон хүн мэддэг.

Мөн Монголын хөгжмийн урлагт аль хэдийнэ өөрсдийн нэрээ тамгалж чадсан Asuri, Brutal ZY, Eid55558.555, Enkoolion, Gerlee Merlee, Giin, Henza, Itgel YO , Jik, Khukhjim, Odissey, OG, PJ, Rush, Soyol, TMk, Tukso зэрэг DJ нарын шилдэг бүтээлүүдийг залуус нэгэн дор мэдрэв.

“AIC Steppe Arena”-ын Маркетингийн менежер О.Хонгорзул “Энэ удаагийн фестивальд олон улсад хамгийн эрэлттэй DJ нар оролцож байна. Тэд өмнө нь тоглогдож байгаагүй сэдвүүдийг зөвхөн Хархорум фестивалийн үзэгч, сонсогчдод зориулан тоглож буйгаараа онцлогтой” хэмээв. Зохион байгуулагчдын зүгээс залуусын сонирхлыг татах, хэрэгцээ шаардлагыг хангах зорилготой хэд хэдэн хэсгүүдийг гаргасан байснаас гадна “main stage”, “warehouse stage” гэсэн хоёр тайз хоёр хөтөлбөртэйгөөр явуулсан юм. Main stage буюу гол хэсэгт үндсэн DJ нар тоглосон бол “warehouse stage” хэсгийг илүү хүнд хэлбэрийн техно хөгжим сонсогч залууст зориулан бэлтгэсэн байлаа.

Mungkin gambar satu orang atau lebih, pencahayaan dan keramaian

“AIC Steppe Arena”-ын Маркетингийн менежер О.Хонгорзул Хархорум фестивалийн өөр нэгэн онцлогийн талаар “Олон улсын мюзик фестивалийн А зэрэглэлийн мэдрэмжийг залуустаа өгөхийн тулд тайзаа хөндлөн зассан. Жил бүр техно хөгжим сонсогч залуус нэмэгдсээр байна. Тэдэнд чанартай хөгжмийг сонсгох, хөгжмийн соёлыг түгээхэд манай фестиваль шинэлэг байдлаар орж ирж байгаа” гэсэн юм. 

Mungkin gambar pencahayaan dan keramaian

Электроник хөгжмийн тоглолтууд rave, industrial, free party гэх мэт түгээмэл тав орчим төрлийн хэв маягт хуваагддаг. Манай оронд, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой, ‘free party’ хэв маяг илүү дэлгэрсэн байна. Харин Kharkhorum фестивалийн хувьд чанартай үзэгчдийг төлөвшүүлэх зорилготой тул электроник хөгжмийн rave хэв магт тулгуурлан зохиогддог гэдгээрээ ялгардаг.  

Rave хэв маяг нь зохион байгуулагдаж байгаа орчны онцлогт тулгуурлан хөгжмийг олон талаас нь мэдрэх боломж олгодог бөгөөд хөгжмийн хэмнэлийг тодоор мэдрэх тусам үзэгч хөгжмийн хэв маягт автаж, өөрийн эрхгүй бүжиг болон илэрхийлэгддэг. Тиймээс Kharkhorum фестиваль аль болох том орон зай бүхий бүжиглэх талбайг бэлддэг аж. 

Mungkin gambar pencahayaan dan keramaian

Фестивальд олон улсын дөрвөн DJ, Монголын шилдэг 16 DJ хоёр өдрийн турш шилдэг бүтээлүүдээ 4000 орчим залууст сонсгож, электрон хөгжмийн диваажинд аваачиж чадлаа.