ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэх саналыг хэлэлцэнэ

O.Admin
2023-11-01

УИХ-ын намрын чуулган 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдөр болох байнгын хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10:00 цагт

Төсвийн байнгын хороо

      Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·     Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхимд 15:00 цагт

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/