ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Хотын иргэд тайван орчинд паркад алхах уу гэдгийг шийднэ

O.Admin
2024-04-29

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Д.Өнөрболор өөртөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, Улаанбаатар хотын хоёр сая иргэн тайван орчинд хүүхдийн парк дээрээ алхах уу гэдгийг хэдүүлээ сонгоё.

Мэдээж сонгууль дөхөж байна. УИХ-ын гишүүн гээд хотын даргыг дарамтлах, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр тулгаж болохгүй” гэж ярьсан юм.

Тэгвэл "Сөүл" группын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал У Хем Ён "Манайх Монголд  үлй ажиллагаа явуулаад 28 жилийн нүүр үзэж байгаа. Улаанбаатар хотын урдаа барих томоохон аж ахуйн нэгж болсон. Өнгөрсөн хавраас эхлээд "Рио Тинто" компанийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь манай рестораны үйл ажиллагаанд саад болж байсан ч бид хотын захиргаа болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай бүхий л талаараа хамтран ажиллахаар хичээсэн юм.

Төслийн хүрээнд манай урд талын авто зогсоолыг нурааж явган зам барихаар болсон юм. Хотын дарга асан  Д.Сумъяабазартай таван сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд хойд талдаа зогсоол барихаар тохиролцсон. "Сөүл" рестораны үйл ажиллагааг тууштай явуулахын тулд 50 авто машины зогсоолыг шинэ хэрэгжүүлж буй төсөлд заавал тусгах ёстой.

Энэ сарын 19-нд хотын дарга Х.Нямбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилтай танилцах үеэр манай ресторанд авто машины зогсоол байх шаардлагагүй, долоо хоногийн дотор авто машинаа зайлуул гэж үүрэгдсэн."Сөүл" ресторан цэцэрлэгт хүрээлэн дэх ганцаардсан арал мэт үлдэж,  бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж байна.

Цаашид хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хоёр улсын харилцан зөвшилцөл талаар бодох  эрсдэл үүснэ. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хандах болно”гэв