ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украиныг НАТО-д элсүүлэх нь цаг хугацааны асуудал

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-29

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 28-нд тус улсын нийслэл Кьев хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергийг хүлээн авч уулзжээ.

Женс Столтенбергийн энэ удаагийн Кьев хотноо хийсэн айлчлал урьдчилж төлөвлөгдөөгүй гэдгээ онцлог байв. Талууд уулзалт хийсний дараа хэвлэлд мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр Женс Столтенберг Украин НАТО-гийн гишүүн болох эсэх нь цаг хугацааны асуудал хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр “Украин НАТО-гийн албан ёсны гишүүн болох нь цаг хугацааны асуудал юм. Элсэх процессыг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийж байна” гэлээ.

Украин НАТО-д элсэх асуудлаар идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа ч, НАТО-гийн гишүүн орнууд уг асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа юм. Тодруулбал, ихэнх орнууд ОХУ-Украины мөргөлдөөн дууссаны дараа уг асуудлыг хэлэлцэх боломжтой гэх байр суурийг илэрхийлж байгаа билээ.