ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОУЭХ-ийн шүүхийн Ерөнхийлөгчийн эсрэг ОХУ эрүүгийн хэрэг үүсгэжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-26

Нидерландын Гааг хотод байрладаг Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскигийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.

ОУЭХ-ийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс ард иргэд, хүүхдүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр рүү хууль бусаар албадан нүүлгэсэн гэх хэрэгт сэжиглэж буйгаа мэдэгдэж, баривчлах зөвшөөрлийг олгосон байдаг. Харин ОХУ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байхгүй гэж тайлбарласан удаатай.

Дараа нь тус арга хэмжээний хариу болгож, ОУЭХ-ийн шүүхийн прокурор Карим Хан тэргүүтэй шүүгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байсан бол энэ удаа Петр Хофманскиг хэрэгт татжээ. Гэхдээ ямар үндэслэлтэй эсэхийг нь тайлбарлаагүй байна.