ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Вагнер" группын босс Евгений Пригожин онгоцны ослоор амиа алдав

O.Admin
2023-08-24

Өчигдөр буюу лхагва гаригийн үдэш Тверь мужийн нутаг Куженком тосгоны ойролцоо осолдсон "Embraer" загварын нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг Оросын Иргэний нисэхийн "Росавиация" зарлажээ.

Хувийн аялал хийхэд зориулсан тусгай нислэг үйлддэг энэхүү онгоцны ослын улмаас "Вагнер" группын эзэн, хөлсний цэргүүдийн командлагч Евгений Пригожин, мөн тус группын командлагч Дмитрий Уткин, Сергей Пропустин, Евгений Макарян нарын долоон зорчигч буюу Вагнерынхан амиа алдсаныг "Тасс" баталгаажуулав.

Осол болох явцыг харсан гэрчүүдийн яриа, утасны бичлэгээс дүгнэвэл онгоц осолдох явцад хоёр удаа чанга дуу чимээ гарч онгоцны далавч болон сүүлний хэсэг тасарч, улмаар онгоц шууд доош шумбан сүйрсэн аж. Үүнийг тус группынхан гадны нөлөөтэй буюу "Оросын агаараас хамгаалах довтолгооны зэвсэгт хүчнийхэн хөнөөсөн" хэмээгээд Вагнерынхан мэдэгдэж, улмаар ОХУ руу цэргээ хөдөлгөсөн гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Гэхдээ энэ талаарх мэдээлэл албажаагүй байна. 

Уг нисэх онгоц Петр орохоор Москвагаас хөөрөөд 30-аад минутын дараа Тверь мужийн Куженком тосгоны ойролцоо, эзгүй талбайд сүйрсэн учраас тэсрэх бодис тавьсан гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй болж байгаа юм. Мөн барууны орны болон Украины зарим эх сурвалжууд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "огтхон ч гайхахгүй байна" хэмээжээ. Вагнер нь Украины дайныг өдөөсөн гол буруутан хэмээн нэрлэгддэг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэлт хүмүүн байсан ч В.Путинтай үл ойлголцож, өнгөрөгч сард Моксва руу цэргээ хөдөлгөж байлаа. Тиймдээ ч энэ ослыг ОХУ-ын удирдлагууд зохион байгуулав уу гэх хардлага үүсэх нь дамжиггүй билээ.

Тэрээр өчигдөрхөн Африкт байгаа гэх бичлэгээ цацахдаа "Вагнер ашигт малтмалын эрэл хайгуул хийхээс гадна Исламын дайчид болон бусад гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байгаа. Вагнер бүлэг цэрэг нэмж элсүүлж байгаа бөгөөд бид хийх ёстой даалгавраа үргэлжлүүлэн дуусгах болно. Бид амжилтад хүрнэ гэж амласан" хэмээгээд Исламын улс бүлэглэл болон Ал Кайдатай тэмцэнэ гэж хэлж байсан билээ.