ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Вагнер”-ын удирдагч Евгений Пригожин цэргийн эргэлт хийх үү

O.Admin
2023-06-24

Оросын хөлсний цэргийн ахлагч, “Вагнер”-ын босс Евгений Пригожин "Вагнер"-ын сөнөөгчид Украины нутгаас Оросын хилийг давж, Москвагийн цэргийн эсрэг "бүх замаар" явахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Нэгэн цагт В.Путины итгэлт холбоотон байсан Пригожин сүүлийн саруудад Москватай ширүүн тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд түүний хөлсний цэргийн тоо багадаа л 50 мянгад хүрнэ хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр, хэдэн сарын турш Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу болон Оросын дээд генерал Валерий Герасимов нарыг чадваргүй хэмээн ил тод буруутгаж байлаа.

Пригожин болон Кремлийн цэргийн дээд албан тушаалтны хооронд удаан үргэлжилсэн сөргөлдөөн дээд цэгтээ хүрсэн тул Оросын ФСБ-ын аюулгүй байдлын алба түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж “ТАСС” агентлаг мэдээлж байв. Тэгвэл Вагнерын дайчид Оросын өмнөд хэсгийн “Ростов” хотод нэвтэрсэн гэж Пригожин “Telegram” дээр байрлуулсан аудио бичлэгт мэдэгджээ. Тэр хүмүүсийнхээ хамт тэдний замд саад болсон хэнийг ч устгана гэж хэлсэн гэх.

Пригожин өмнө нь Оросын армийн удирдлага агаарын цохилтоор түүний асар олон тооны цэргийг устгасан гэж нотлох баримтгүй атлаа мэдэгдэл гаргаж, тэднийг шийтгэнэ гэж амлаж байлаа. Түүний энэ үйлдлийг цэргийн эргэлт биш хэмээн мэдэгдэж байгаа ч  баасан гарагийн орой Москва хотын Засгийн газрын байр, тээврийн хэрэгсэл болон бусад гол цэгүүдэд хамгаалалтыг чангатгасан тухай “ТАСС” агентлаг хамгаалалтын албаны эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өдөр бүр мэдээлэл авч байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн бол Цагаан ордон нөхцөл байдлыг ажиглаж, холбоотнуудтайгаа зөвлөлдөх болно гэж мэдэгджээ.

ОХУ-ын Украины кампанит ажлын дэд командлагч генерал Сергей Суровикин Вагнерын дайчдын Путины үгэнд орон дуулгавартай байж, Москвагийн командлагчдыг хүлээн зөвшөөрч, бааздаа буцаж ирэхийг уриалжээ. Улс төрийн доройтол нь Оросын дайснуудын гарт тоглоомын хөзөр болох эхлэл болно гэж тэр хэлсэн аж.  Суровикин баруун гараа винтов дээр тавиад "Телеграмм" сайтад нийтэлсэн видеондоо "Би чамайг зогсохыг уриалж байна" гэжээ. Нарийн ширийн зүйл нь тодорхойгүй байгаа ч энэхүү зөрчилдөөн нь Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу олон мянган цэргээ оруулснаас хойш тулгарсан хамгийн том дотоодын хямрал шиг харагдаж байна хэмээн гадны хэвлэлүүд онцолж эхэллээ.