ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Титаник" хөлгийн үлдэгдлийг үзэх далайн гүний аялалд гарсан тэрбумтнууд амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-23

"Титаник" хөлгийн үлдэгдлийг нүдээр үзэх гэж Атлантын далайн гүнд аялалд гарсан таван тэрбумтаныг суулгасан "Ocean Gate" компанийн жижиг шумбагч завь ор сураггүй алга болоод дөрөв хонож байсан билээ.

Тэгвэл тус хөлгийг "Титаник" хөлгийн сүйрсэн газраас ердөө 500 метрийн зайнаас олсон бөгөөд завинд сууж явсан хүмүүс хүчилтөрөгчийн дутагдлаас бус өндөр даралтыг тэсвэрлэж чадахгүй задарч сүйрсэн байдалтай олджээ. 

Аяллын тасалбар нь хүн тус бүр 250 мянган ам.доллар байсан бөгөөд таван хүнд суух суудал байхгүй, газар эгнэж суусан, хөлгийн удирдлага нь автомат тоглоомын удирдлага шиг байсан зэрэг нь олон хүнийг гайхшийг төрүүлж, мөн шүүмжлэлийн сэдэв болоод байгаа аж. 

Хөлөг 3.8 мянган км-ын гүний өндөр даралтыг тэсвэрлээгүйгээс хэдэн хэсэг болон дэлбэрсэн байсныг эрэн хайгч роботын тусламжтай тогтоожээ. Шумбагч завийг эрэн хайх үйл ажиллагаанд Канад, Америк, Их Британи зэрэг таван аврагч хөлөг онгоц, олон тооны аврагчид, тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцжээ.