ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үүлэнгөү, Дунфан компаниудын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-02

Махны эрүүл ахуйтай холбоотой асуудалд ХХААХҮ-ийн яамнаас шалгалт хийж эхэлсэн бөгөөд нийтдээ 258 компанид хяналт шалгалт хийх болсон талаар тус яамны Дэд сайд М.Ганхүлэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Яамнаас томилогдсон шуурхай ажлын хэсэг иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу “Үүлэнгөү” болон “Дун фан” компаниудад хяналт шалгалт хийлээ. Таван байгууллагын 14 гишүүнтэй ажлын хэсэг ажиллаж, Улсын мал эмнэлгийн төв лабораторид дээжүүдийг хүргүүлэн шалгууллаа.

Хоёр байгууллага хоёулаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байсан нь тогтоогдсон. Тиймээс тэдгээр компаниудын асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. Зөвхөн энэ хоёр компани дээр шалгалт хийсэн юм биш.

Нийлээд 16 аж ахуйн нэгж дээр шалгалт хийлээ. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан 10 аж ахуйн нэгжийн ажлыг түр зогсоон, дээжүүдийг шинжилж үзлээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс  дээрх хоёр аж ахуйн нэгжийг шалгуулахаар болсон бол “Язгууртан эко хүнс” компанийн эрсдэлийн үнэлгээ өндөр, “Саян уул”, “Эрүүл монгол мах эко” зэрэг нэр бүхий дөрвөн компани эрсдэл бага, гурван компаний эрсдэл дунд, үлдсэн зургаан компани үйл ажиллагаа явуулаагүй байсан” гэв.