ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хүнсний тусламж үзүүлэв

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-15

Засгийн газрын шийдвэрээр Улсын онцгой комиссоос 550 хүнсний багц тусламжийг Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүргүүлжээ. Тус хүнсний тусламжийг дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.15/ 43 хороонд ажиглалт, тусгаарлалтад байгаа өрхүүдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Мөн “Covid-19” халдварын өвчлөлийн тархалт ихэссэнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.04.15/ дүүргийн нутаг дэвсгэрийн 26 хорооны нийтийн эзэмшлийн 697480 м.кв талбай, 37 автобусны буудал, 28 худгийн 1160 мкв талбай, 46 хүүхдийн тоглоомын талбайг тусгай зориулалтын долоон автомашинаар нийт 728 удаагийн давтамжтайгаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Маргааш хуваарийн дагуу гэр хорооллын 17 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал хайлдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна. Цаашид халдварын өвчлөл гарч болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дүүргийн Онцгой комиссоос зөвлөж байна.