ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хязгаарлалт тогтоогоогүй үйлчилгээний байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-14

"Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг" улаан түвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 1-19 дүгээр хороодын хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа эсэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна.

18 цагийн байдлаар хүнсний худалдаа 158 объектод хяналт шалгалт хийж, 20 зөрчил илрүүлж газар дээр нь 19 зөрчлийг арилгуулан, 78 аж ахуйн нэгжийн 6570 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Шалгалтаар 4-р хороо иргэн А.Сарангэрэлийн хүнсний дэлгүүр QR код хэвлэн байршуулаагүй, 

 

QR  код байршуулж, бүртгэл хийж,  дотоод хяналт тавиагүй: 17-р хороо Натур маркет, Емарт. Цагаан мандуул ХХК, CU-81 салбар, Наран март ХХК, Good market, Хан сар ХХК,  

Үйлчлүүлэгчийн  халуун хэмжиж бүртгэл хөтлөөгүй: 20-р хороо Жамц хүнсний дэлгүүр, Хан-уул зах дотор байрлалтай хүнсний дэлгүүр, 18-р хороо Академи март, 17-р хороо ОЗС хөгжил трейд ХХК, Натур маркет, Емарт. Цагаан мандуул ХХК, CU-81 салбар, Наран март ХХК, Good market, Хан сар ХХК

 

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй: 1-р хороо Цаст болор ХХК-ийн хэрэглээний хугацаа дууссан 25 ширхэг 25000 төгрөгийн наполеоныг дотоод хяналтаар устгуулан газар дээр нь зөрчлүүдийг арилгуулан, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтөй газруудын 18 хувиас дээш агууламжтай архи согтууруулах ундааг лангуу тавиураас чөлөөлж, хураалгаж лац тавин битүүмжилж ажиллалаа.Хяналт шалгалт үргэлжилж байна.