ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цалингаа авч чадахгүй байгаа эмч нар жагсаал зохион байгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-26

АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын харъяа 707 резидент эмч нар ирэх долоо хоногт жагсаал хийхээр болжээ. Учир нь эдгээр эмч нарт өнөөдрийг хүртэл цалин олгоогүй учраас эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу тус хуулийн 25.4 дэх зүйл заалт хэрэгжихээр болж нийт резидент эмч нарын цалин хөлсний зардалд 2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталжээ. Улмаар,  ЭМЯ-ны төсөвт суулгасан юм байна.  

Гэтэл Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нарт 1,2 дугаар сарын цалинг олгосон боловч АШУҮИС-ийн 707 резидент эмч нарт өнөөдрийг хүртэл цалинг олгохгүй байгаа учраас тэд эсэргүүцэл зарлахаар шийдсэн юм байна. ЭМЯ-ны харьяа холбогдох мэргэжилтнүүд нь өдийг хүртэл хариу өгөхгүй байгаа учир Төв талбайд гарч жагсаж, тэмцэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн тэдний төлөөлөл ярьж байна.