ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахилгаан бугуйвч зүүж, зорчих эрхийг хязгаарлана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-16

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын зарим шийдвэрийн талаар Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тодруулбал,  хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ. Өөрөөр хэлбэл,  анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулдаг. Харин хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй аж.  Дотроо цахилгаан ялтаснуудтай. Хэрэв бугуйвчийг таслах, хүчээр тайлахыг оролдвол хорих ялтай.  Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг оногдуулна

Уг хуулийг  хэрэгжүүлснээр хорихын  зардал  багасч, жилд  дунджаар гурван тэрбум төгрөг  хэмнэх бүрэн боломжтой юм байна. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 

"Кримнологи нь хүнийг хүмүүжүүлэх, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлээ тэжээх, засрал хүмүүжил олгодог, хорих зардлыг бууруулдаг гэж дэлхий нийт үздэг. Энэ ялын бас онцлог нь гэмт хэргийн улмаас нийтэд учирсан хохирлыг төлөх боломжийг олгох юм. 2015 онд батлагдсан хуулийн дагуу хэрэгжүүлэхээр бид бэлтгэл ажлаа хангаж байна. Ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн гэмт хэрэг хариуцах алба хариуцан ажиллана" гэлээ.