ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-17

Зуны тэргүүн сарын шинийн 15 бол бурхан багшийг эхээс мэндэлсэн, бурханы хутгыг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван  үйл явдал давхацдаг тул "Их Дүйчин" хэмээдэг. Дүйчин хэмээх үг нь орчуулбаас Их цаг хэмээх бөгөөд Түвд хэлнээ dus chen хэмээн зуны эхэн сарын улаан тэрэл (15 нд) өдөр хүрээ хийд бүхэн тахил тавиг засч ерөөл магтаал уншин, хурал ном хурдаг. Мөн бурхан багшийн их дүйцэн өдөр нь хаврын тэргүүн сарын шинийн 1-15 хүртэл болдог.

Бурхан багш ид шидээ үзүүлсэн гэж үзээд 15-ны өдөр ерөөл айлтгал тавьдаг бөлгөө. Энэ өдөр хураасан буян жирийн өдрөөс бум живаагаар арвижин үрждэг. Мөн нүгэл хилэнц үйлдвээс бас тэр хэмжээгээр арвиждаг хэмээн сударт зарлигласан болно. Энэ өдөр бурхан шүтээндээ зул, хүж, тахил өргөх, маань, мэгзим, тарни ихээр унших сүм хийдээр эргэл мөргөл хийх зэрэг зан үйлээр буянаа хураадаг уламжлалтай. Сүм хийд нь эрдмийн хүндэтгэлийн орон бөгөөд түүнд чухаг дээд гурвыг төлөөлж бурханы дүр хөрөг, ном судар, лам хуврагууд байдаг тул буян хураахын ариун газар юм.

Сүм хийдэд ирэхийн өмнө өөрийн тусын зэрэгцээ бусдын тусын тулд буян ном үйлдье, бурханы хутгийг ольё гэсэн хиргүй сайхан сэтгэлийг үүсгэж шамдан яаран ирвээс зохистой. Чухаг дээдэд авралыг дуулсанаар Бурханы шашинтан болно. Сахил санваар буюу ёс суртхуун төрөхийн суурь үндэс болно. Муу үйлийн хилэнц түйтгэр нимгэрч хэмжээлшгүй буяныг хураана. Хүмүүн хийгээд хумүүн бусын" элдэв хорлолд үл автахын зэрэгцээ муу заяаны зовлонг, үл эдлэнэ. Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэхийн зэрэгцээ бурханы хутгийг түргэн олно хэмээжээ.