ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Офицерийн тойргоос Жуковын музей хүртэлх замыг түр хаалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-08

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулна. Тус явган жагсаал нь өглөөний  10.00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм. Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна.