Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 46 дугаар байрны оршин суугчдад дахин төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Оршин суугчид санал хүсэлтээ илэрхийлж, харилцан ойлголцолд хүрэх зөвшилцлийн үйл явц цаашид ч үргэлжилнэ.
Мөн энэ сарын 19, 23-ны өдрүүдэд тус байршлын иргэдтэй хийх уулзалтууд зохион байгуулагдсан. Хэсэгчилсэн энэхүү уулзалтууд нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг ил тод, ойлгомжтой хэрэгжүүлэх, иргэдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.