НИТХ-ын дарга А.Баяр улсын сургууль, цэцэрлэгүүдийг сар шинийн баярын өдрүүдэд хашаагаа нээлттэй болгож, зогсоол нэмэгдүүлэх талаар санал гаргасан юм. Тус саналыг улсын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн НИТХ-ын дарга А.Баяр аж ахуй нэгж, айл өрх бүрийг хашаагаа нээж, тухайн гудамж, ойр орчимдоо түгжрэлгүй шинэлэхийг уриаллаа.
Учир нь сар шинийн өдрүүдэд хотхон, хороолол бүрийн гадаах хаалт чиптэй тул шинэлэхээр яваа зочид зогсоол олдохгүй, түгжрэл үүсдэг. Мөн гэр хороолол, хотын захыг чиглэсэн золголтыг дагаад замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг бөгөөд зочид тухайн айлынхаа хашааны гадаа машинаа тавих нь ялангуяа нарийн гудамжтай газар түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг байна. Иймд дээрх уриалгыг гаргалаа.

