Дугуйт цанын “Азийн цом”-д Э.Ариунтунгалаг дөрөвдүгээр байр эзэллээ

O.Admin
3 цагийн өмнө

Азийн цанын холбооноос зохион байгуулж буй дугуйт цанын “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Пёнчан хотод болж байна. БНХАУ, Казахстан, Тайланд зэрэг долоон орны тамирчид оролцож буй тус тэмцээнд Монголын гүйлтийн цанын тамирчид бүтэн багаараа оролцож байна.

Өчигдөр/08.04/ болсон ойрын зайн уралдаанд Монголын тамирчдаас Б.Ачбадрах финалын уралдаанд тавдугаар байр эзэлсэн бол О.Золбаяр найм, Т.Өсөх-Ирээдүй 10, А.Хүслэн 26-р байрт орлоо. Нийт 53 тамирчин эхний зайд уралдсанаас БНСУ, БНХАУ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг дөрөвдүгээр байр эзэллээ. Түүний урд Тайланд, Казахстан, БНСУ-ын тамирчид оржээ. Мөн манай тамирчдаас Т.Ариунболд 9, Б.Номин-Эрдэнэ 13, Н.Нандинцэцэг 15-р байр эзэллээ.

Дугуйт цанын “Азийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дундын зай, маргааш холын зайн уралдаанаар үргэлжилнэ.