ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрт илрүүлэгт хамрагдаж чадвал умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломжтой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-11

Эмэгтэйчүүдийн өвчлөл, тэр дундаа умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэгт хамрагдах нь чухал ач холбогдолтой юм. Тиймээс "Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр" ТББ, "Эрүүл мэндийг дэмжих сан" хамтран нэгдүгээр сарыг "Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарлажээ. 

Хэрвээ охидын 90 хувь нь вакцинд хамрагдаж, эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, УХХХ-тай эмэгтэйчүүдийн 90 хувь нь эмчилгээнд хамрагдаж чадвал умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дээрх анхны устгаж болох хорт хавдар байх боломжтой. Тиймээс уншигч та мэдээлэл авч, илрүүлэгт хамрагдаж, вакциндаа хамрагдаж байгаарай. 

Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог өвчин. Эмэгтэйчүүд дотроо элэгний хавдар нэгд, хоёрт умайн хүзүүний хавдар ордог аж. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж буй хэдхэн хүчин зүйл бий. Тэдгээрээс голлон нөлөөлж буй нь  HРV вирус буюу хүний хөхөнцөр вирусийнх байгаа юм. Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг.

Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн бөгөөд жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог, үүний 200 гаруй буюу 50 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байгаа аж. Эрт илрүүлгийн хувьд бусад хавдраас хамаагүй сайн байдаг.  Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 50 хувь гэдэг бол том амжилт, дэвшил бөгөөд эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд умайн хүзүүн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувийг авардаг ажээ.