Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний өмнөө тавьсан томоохон зорилгуудын нэг нь хүүхэд, залуусыг хөгжүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн бодлогыг илүү тодорхой болгох явдал юм.
Тиймдээ ч Ерөнхий сайдын үүрэгт ажлаа авахаас ч өмнө буюу ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа ч залуустай хамгийн ойрхон байж, тэдний дуу хоолойг төрийн бодлогод хүргэх гүүр нь болж ажилладаг байлаа. Харин Засгийн газрын тэргүүний ажлыг авсны дараа хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх чиглэлд төрийн хэд хэдэн том бодлого гаргана гэдгээ мэдэгдсэнийг та бид бүгд сонссон билээ. Тухайлбал, эх үрсийн баяраар хүүхдийн эрхийг хамгаалсан багц шийдвэр гаргасан нь түүхэн шийдвэр болж чадсан. Тэгвэл улсын хэмжээнд 300 гаруй салбар, 6000 гаруй гишүүнтэй Залуучуудын хөгжлийн үндэсний төвийг ахалдаг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудын хөгжлийн үндэсний төвийн хуралд цахимаар оролцлоо.
Залуучууд
-Гарааны бизнесийг дэмжих
-Тогтвортой ажлын байр бий болгох
-Боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн асуудлаас гадна орон сууцны дэмжлэгт анхаарах
-Залуусыг орон нутаг, хилийн боомтуудад ажиллахад нь дэмжлэг үзүүлэх талаар төрийн бодлого хэрхэн хэрэгжихийг залуу Ерөнхий сайдаас тодруулж байлаа.
Тэгвэл Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо.
Тухайлбал, 2022 оны улсын төсвийг батлуулахдаа:
- Залуу гэр бүлийг орон сууцжуулах
- Цахим шилжилт хийх
- Төвлөрлийг сааруулах
- Ногоон байгууламж бий болгох
- Экспортыг дэмжиж, ажлын байр бий болгох тусам тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого барихаа хэлэв. Мөн Залуус-1,2 хорооллыг Засгийн газар дэмжиж байгаа бөгөөд энэ нь залуучуудад чиглэсэн хамгийн том дэмжлэг болж чадах билээ.
УИХ-аас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталжээ. Энэ хүрээнд 2018 онд Залуучуудын хөгжлийн төвүүд байгуулагдсан бол 2019 онд Үндэсний хөтөлбөртэй болсон байдаг. Өнгөрсөн сард Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан аж.