МҮОНТ-ийг тойрсон дуулиан, шуугиан Л.Нинжжамц захирал өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр дуусаж болохгүй. Бүхэл бүтэн үндэстний мэдэх эрхийн төлөөх тэмцлээ уран бүтээлчид цаашдаа ч үргэлжлүүлэх ёстой юм. Тиймээс Ерөнхий захирлаас дутахгүй үүрэг рольтой ажилладаг, түмний мөнгөөр тансагладаг, аялаж зугаалдаг, өөрсдийгөө шагнаж, урамшуулдаг билэгдлийн чанартай "Үндэсний зөвлөл" нэрийн дор нуугдсан гишүүдээсээ ч салах нь зүйтэй билээ. Тэдний нөлөөлөл, олон жил тогтсон дарангуйлал ганц захирлыг солиод шийдэгдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, Дулмааг Дондогоор солиод нэмэргүй. Нөгөө л дарангуйлал, шагнал урамшуулал, хатуу цензур хэвээр байх билээ. МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлд хэн, хэн багтдаг вэ. Тэдний мэдээллийг хүргэж байна.
Б.Энхмандах:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга
Л.Пүрэвдорж:
/МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч/
С.Мягмар:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Боролдой студийн захирал
Д.Гоошоохүү:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Өргөдлийг шалгах хорооны дарга. Мөн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн багш
А. Армен:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, “Ирээдүйгээ аврах хөдөлгөөний” тэргүүн, Монголын олон ангит кино компаний захирал, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч
А.Мөнхбат:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
Б.Батбаяр:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн
Д.Оюун-Эрдэнэ:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, "Өнөөдөр" сонины тоймч
Б.Золбаяр:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн зөвлөх.
Д.Цэндсүрэн:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч, эрхзүйч.
Д.Нямсамбуу:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Бурханы шашны суурь агуулгуудыг нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр Гандантэгчинлэн хийд болон Жавзандамба Хутагт Төвд ажилладаг.
З.Энхболд:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний дата төвийн захирал.
Б.Галаарид:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн
Ж.Соёл-Эрдэнэ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн мөн “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал “Икэл сан” ТББ-ын ОНХА-ны дарга, “Батаар медиа” ХХК-ийн захирал.
С.Санасэр:
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, “Цахим өртөө” Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш