Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-22

Залуусын хүсэн хүлээсэн Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1 FC 12-р тэмцээн энэ сарын 27-нд болно. “New Marquee” клубт болох уг тэмцээний тасалбар хоёр янз байна. 20 мянган  төгрөгийн үнэтэй билет авсан хүн плитаж дээрээс буюу зогсож үзнэ. Vip суудлын үнэ 50 мянган  төгрөг бөгөөд тулааныг хамгийн ойроос үзэж, тэмцээний дараа аварга болсон тамирчинтай октаган дээр дурсгалын зураг татуулж болох аж.

“New Marquee”  клуб нь Замын цагдаагийн зүүн хойно, Буян компанийн хойно байдаг. Суудал цөөхөн тул яарах л хэрэгтэй юм байна. Энэ удаагийн тэмцээнийг нэгэн сонирхолтой зочин үзэх юм байна. БНСУ-ын холимог тулааны Road FC холбооны ерөнхий менежер Жаке дээрх тэмцээнийг үзэж сонирхохоос гадна өөрийн холбоондоо тулалдах боломжтой, сайн тамирчдыг хайж олох зорилготой яваа аж.