ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аубакир: Ирэх онд ахмадуудын тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэнэ

O.Admin
1 өдрийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, тэтгэврээс нэг ч төгрөг хасаагүй. Тэтгэмжийг нь 20 хувиар нэмэгдүүлсэн гэдгийг ХНХ-ын сайд Т.Аубакир онцлов.

Тэрбээр, "Ирэх онд тэтгэврийг 8.6 хувь буюу 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Засгийн газрын зүгээс бага тэтгэвэр авдаг иргэдээ нэмэх буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэх зорилго тавьж байна.

Тэтгэвэр нэмэгдүүлэх аргачлалыг тун удахгүй батална. 2026 онд 537 мянга орчим иргэн тэтгэвэр авна. Тэдгээр иргэдийн тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэх үү, эсвэл бага тэтгэвэр авдаг дээрээ 100 мянгаар нэмээд 689 мянгыг 800 руу дөхүүлэх үү гэдгээ шийднэ. 2023 онд батлагдсан инфляцитай уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай хуулиар асуудлыг шийдээд явж байгаа гэсэн үг" хэмээлээ.