ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Тавантолгой төмөр зам” -ын Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ

O.Admin
3 цагийн өмнө

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Б.Дүгэржав нь энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.