Шуурхай мэдээ
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар, -Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана, -Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ, -Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль батлагдсанаар,
-Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана,
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ,
-Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,
-Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна.
-Хураан авсан хөрөнгийн сан байгуулна. Сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.
-Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгоно,
-Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулахаар тусгажээ.
Мөн Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хэллээ.
Тэрбээр, "Авлигатай тэмцэх шинэчлэлийн хүрээнд ойрын хугацаанд УИХ-д таван хууль өргөн барина. Тодруулбал,
-Төрийн нууцын тухай
-Шүгэл үлээгчийг хамгаалах тухай
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын тухай
-Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай
-Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох тухай хуулийн төслүүд юм. Эдгээрийн эхний гурав нь ил тод байдлыг хангаж, шүгэл үлээгчээ хамгаалах эрх зүйн орчныг бий болгоно. Дараагийн хоёр хууль нь хариуцлага тооцох тогтолцоог бий болгох юм.
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ. Хураан авсан хөрөнгөөр сан байгуулж, 65 хувийг нь эрүүл мэнд, боловсролд зарцуулна. Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв, дагнасан шүүх байгуулна.
2025 онд шийдвэрлэвэл зохих 410 авлигын хэргээс 243 нь анхан шатны шүүхээр орж шийдэгджээ. 10 жилийн хугацаанд 2133 хүн ял авч шийтгүүлж, 465.3 тэрбумын хохирол учирсан. Хохирлыг бүрэн нөхөн төлүүлсэн.