ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлана

O.Admin
2024-03-18

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн  хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хаврын чуулганаар нэн даруй хэлэлцэн батлах хуулийн төслүүд болон УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы Зудын эрсдэлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонсч, албаны хүмүүсээс бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан аж.

Түүчнлэн хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газраас өргөн барих Баялгийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамирын тухай хууль болон өмнө хэлэлцэх эсэхийг дэмжсэн, ажлын хэсэг ажиллаж байгаа хуулиудыг хэлэлцэн батлах юм байна. Засгийн газарт зудын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх тодорхой саналыг боловсруулж УИХ-д танилцуулах үүрэг чиглэл өгсөн байна.