ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Энхсаран”-гийн удирдлага биш УОК хариуцлага хүлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-22

Дэлхий нийтийг цочроосон covid-19 буюу цар тахал Монгол Улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан гэдгийг та бид санаж байгаа. Анх БНХАУ-ын Ухань хотод гарахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн эрсдэлтэй улс орноор Монголыг нэрлэж байсан билээ. Тэр цагаас хойш Монгол Улс цар тахлыг дотооддоо алдалгүй барьж, хорио цээрийн дэглэмээ сахиж, бүхэл бүтэн 11 сар хичээсэн байдаг. Иргэн бүр цар тахлын талаарх ойлголттой болж, ариун цэврийг чандлан сахиж, амны хаалтыг хувцас, хэрэглэл мэт хэвшүүлж иржээ. Аж ахуйн нэгжүүд хорио цээрийн дэглэм тогтоовол хэрхэн яаж ажиллах төлөвлөгөөгөө боловсруулж гаргасан. Олон газрууд цахим хэлбэрт шилжиж, төрийн байгууллагууд шаардлагагүй тохиолдолд бичиг, цаас зэргийг нэхэхгүй байх горимд шилжсэн гээд тоочоод байвал өнгөрсөн хугацаанд бид төсөөлөшгүй их зүйлийг амьдралдаа дадал, хэвшил болгож чадсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл, монголчууд тулаанд бэлтгэгдсэн гэсэн үг.

 

Энхсаран сувиллыг хаа. Эздийг нь ялла, хорьж цагд” гэсэн бичгүүд хөвөрч,  иргэн Д-г элдэв янзаар гүтгэж, доромжилж, гутааж,  “эрүүл саруул болоод хэвийн амьдралдаа эргэн  орох эсэхдээ эргэлзэж байна”  гэж хэлэх хүртэл нь нийгмээрээ, нийтээрээ хүчирхийлсэн билээ

 

Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн эмчилгээний арга барил цар тахлын эсрэг үйлчилгээ сайн байгаа учраас өнөөдрийг хүртэл бид нэг ч алтан амийг тэнгэрт өргөөгүй байна. Гэтэл Монгол Улсад цар тахлын  эхний тохиолдол бүртгэгдэхэд цахим орчинд иргэдийн хандлага ямар байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Бараг covid-19  цар тахлаас дутахааргүй хор хөнөөлийг нийгэмд бий болгож, өнгөрсөн хугацаанд зүтгэсэн, хэрэгжүүлсэн хүн бүрийн хүчин зүтгэлийг  зүгээр нулимж  байлаа. Тухайлбал, “Энхсаран сувиллыг хаа. Эздийг нь ялла, хорьж цагд” гэсэн бичгүүд хөвөрч,  иргэн Д-г элдэв янзаар гүтгэж, доромжилж, гутааж,  “эрүүл саруул болоод хэвийн амьдралдаа эргэн  орох эсэхдээ эргэлзэж байна”  гэж хэлэх хүртэл нь нийгмээрээ, нийтээрээ хүчирхийлсэн билээ. Бид энэ үйлдлээрээ тэр хүмүүсийн хүчин зүтгэлийг үгүйсгэж, эрхийг нь зөрчсөн. Зарим нь зураг хөргийг нь ил гаргаж, зарла гэж хүртэл хашгирч байлаа. Цаашилбал, бид хэцүү цаг үед нэгнээсээ  бурууг хайж, өөлж, өөнтөглөж байснаас өөр юу ч хийлгүй арав гаруй хонож байна.

 

 

Харин ч төрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 11 сарын хугацаанд гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж ирсэн байдаг. Энгийнээр хэлэхэд, төрийн ачаанаас үүрэлцэж, цар тахлын өөдөөс тэд  хамтдаа тэмцсэн, зүтгэсэн.

Тэгвэл та бүхний хариуцлага нэхээд хашгираад байгаа “Энхсаран” сувилал бол хувийн аж ахуйн нэгж, тодруулбал,  ашгийн төлөө ажилладаг бизнесийн байгууллага. Тэд өөрийнхөө чиг үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгээд явж байх ёстой газар. Гэтэл тэд нийгмийн хариуцлагаас ухарсангүй. Харин ч төрийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, 11 сарын хугацаанд гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж ирсэн байдаг. Энгийнээр хэлэхэд, төрийн ачаанаас үүрэлцэж, цар тахлын өөдөөс тэд  хамтдаа тэмцсэн, зүтгэсэн. Ийм байхад хууль хяналтын байгууллага, мэргэжлийн газрууд болон төр цахим сүлжээний сэтгэгдлээс дутахгүй шийдвэрийг гаргаж, яллаж, хорих талаар өнөөдөр дуугарч суугаад харамсаж байна. Нэг их ажил хийдэг улс шиг ачааны хүндийг үүрэлцэж, хамтдаа цар тахлын өөдөөс зүтгэснийх нь төлөө хариуцлага нэхэж, яллах л дутаж гэнэ дээ. Мэдээж албаар халдварыг тараагаагүй нь тодорхой. Хэрвээ ийм байсан бол одоогоос 11 сарын өмнө Монголд ковид дэгдэх байсан нь үнэн. Тус газраар үйлчлүүлж байсан олон зуун хүн  халдвар авах байсан.

 

Гэтэл өөрсдөө хариуцлагаас мултарч, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарласных төлөө яллаж болохгүй байлтай. Төр ийм арчаагүй, хариуцлагагүй, алдаагаа бусдад тохдог байвал  хэн ч цар тахлын өөдөөс та бүхэнтэй нийлж, тэмцэхгүй,  босохгүй, хөдлөхгүй. Хэн ч монголчуудын эрүүл мэндийн манаанд зогсохгүй, нүүр буруулах нь лавтай. Алдаагаа алсаас бус өөрсдөөсөө хай. Хэрвээ  хэн нэгэн хариуцлага хүлээх  хэрэгтэй байгаа бол хяналтаа тавьж чадаагүй УОК хүлээх ёстой. Тэднээс хянаж шалгаж байгаа хүн байсан л байлгүй. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсний төлөө 1.5 жилийн ял өгнө гэдэг байж боломгүй. Энэ ялыг үүрэх ёстой бол бүх газраа хяналтаа зөв тавьж чадаагүй Я.Содбаатар та хариуцлагаа хүлээх нь үнэнд нийцнэ.

 

Гэтэл өнгөрсөн бүх хугацаанд халдваргүйтэл, хамгааллын дэглэмээ сахиж, хүмүүст үйлчилж, эрүүл мэндийн туслалцааг нэр төртэй биелүүлж ирсэн байна. Харин төрийн шийдвэр цалгардаж, гэрийн хориог цуцалж, үгүйсгэсэн шийдвэр нь өнөөдөр Монгол Улсыг ийм байдалд хүргэсэн тодорхой. Цахим ерөнцийн постор дагаж, шийдвэр гаргадаг та бүхний үүрэх хариуцлага. Нэгнийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж, олонд  таалагдах гэсний чинь үр дагавар. Гэтэл өөрсдөө хариуцлагаас мултарч, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарласных төлөө яллаж болохгүй байлтай. Төр ийм арчаагүй, хариуцлагагүй, алдаагаа бусдад тохдог байвал  хэн ч цар тахлын өөдөөс та бүхэнтэй нийлж, тэмцэхгүй,  босохгүй, хөдлөхгүй. Хэн ч монголчуудын эрүүл мэндийн манаанд зогсохгүй, нүүр буруулах нь лавтай. Алдаагаа алсаас бус өөрсдөөсөө хай. Хэрвээ  хэн нэгэн хариуцлага хүлээх  хэрэгтэй байгаа бол хяналтаа тавьж чадаагүй УОК хүлээх ёстой. Тэднээс хянаж шалгаж байгаа хүн байсан л байлгүй. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсний төлөө 1.5 жилийн ял өгнө гэдэг байж боломгүй. Энэ ялыг үүрэх ёстой бол бүх газраа хяналтаа зөв тавьж чадаагүй Я.Содбаатар та хариуцлагаа хүлээх нь үнэнд нийцнэ.