ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дамба-Очир: Тийм зүйл байхгүй, завгүй байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-08

УЕП-оос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт яллах дүгнэлт үйлдсэн хэмээн мэдээлсэн билээ. Түүнийг “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдэлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо компанийг дэмжиж ЖДҮХС-д албан бичиг явуулсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь АТГ-аас дуудаж асуулга асуусан шүү дээ. Бүгд бичиг хийж өгсөн байхад яагаад намайг УИХ-д оруулж ирж байгааг гайхаж байна. Би төрийн ажлыг цэгцлэх, сайжруулах зорилгоор гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. Намайг өргөн барьсан болов уу. Түүнээс биш миний хамаатан садны нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Энэ талаар өөрөөс дахин тодруулахаар холбогдоход “ Тийм зүйл байхгүй. Би завгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.