ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Оюунчимэг: Албан тушаалтнуудын эмийн сан цэцэглэх боломжийг нээж өгчээ

O.Admin
2024-04-16

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-үүдийн 365 буюу 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюучимэг дараах байр суурийг илэрхийлж, асуулт асуув. 

- Магадлан итгэмжлэл аваагүй “Энэрэл” сургууль аймаг, нийслэлийн захиалгаар цахимаар боловсон хүчин бэлтгэсэн байсан. Гэтэл өнөөдөр аймаг, нийслэлийн төрийн байгууллагуудын албан тушаалтнууд эмийн компанитай хамааралтай байна. Ийм боломжийг хуулийн ямар заалтаар олгосон  юм бэ.

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, гүйцэтгэлд суурилсан эрүүл мэндийн салбарыг бий болгосон. Ингэснээр эмийн сангийн дугаар  багассан гэх ч эсрэгээрээ энэ олон албан тушаалтнуудын хувийн эмийн сангууд цэцэглэх боломжийг нээж өгсөнд харамсаж байна. Уг нь иргэдийн эм тариа, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах ачааллыг бууруулах зорилготой байсан. Хуулийн ямар заалт энэ боломжийг олгосон талаарх асуултад хариулт өгнө үү.

Шинжээч: -Эмийн сангийн зөвшөөрлийг аймаг, нийслэлийн харьяа Эрүүл мэндийн газрын орон тооны бус тусгай комисс олгож байгаа. Хуулийн энэ заалт албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН-д нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.