ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбат: Г.Батхүү агсны хэрэгт гадны мөрдөгчдийг урьж ажиллуулах цаг болсон

O.Admin
2024-04-11

Чуулганы хэлэлцэх асуудлаар санал хураалгахын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

 

Тэрбээр "Ардчиллын бэлгэ тэмдэг С.Зоригийн асуудал сонгууль бүхний өмнө босч ирдэг. Ар гэрийнхэн нь тус хэргийг нууцаас гаргахыг хүсдэг. Олон улсын мөрдөгчдийг урьж ажиллуулах хэрэгтэй. Дараа нь УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг яримаар байна.

Төрийн ордонд учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн. Хэн түүнийг "тангаргийн буг" гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг явуулдаг байлаа. Энэ бүх асуудалд гадна, дотнын мөрдөгчдийг урьж ажиллуулах цаг болсон. Тэгэхгүй бол дараа дараагийн гэмт хэрэг ямар ч байдлаар үйлдэгдэх магадлал өндөр байна. Хамгийн том хулгайч нарын МАН ивээлдээ авсан шүү" гэв.