Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш гаргасан дуу бүхнээ Монгол Улс цаашлаад дэлхий дахинд таниулж чадаж буй “The HU” хамтлаг дахин нэг рекордыг дэлхийн хөгжмийн зах зээл дээр шинэчлэн тогтоов.
Тодруулбал, метал рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тус уран бүтээлчдийн “Yuve Yuve Yu” дуу нь 12 сая, “Wolf Totem” дуу нь нийтдээ найман сая хандалт авч байсан бол өдгөө тус хамтлагийн шинэ гаргасан дуу болох “Wolf totem” дуу нь АНУ-ын “ITUNES”-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр эрэмбэлэгджээ.
Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гагагийн “Always remember us this way”, Күин хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм. “The HU” нь "хүн" гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэхүү хамтлагийн талаар дэлхийн мэдээллийн сайтууд “Чингис хаан Евро азийн нутгаар дайран довтлолт хийснээс хэдэн зуун жилийн дараа Монголчууд шинэ төрлийн дайралт хийснээр өвөг дээдсийнхээ байлдан дагуулалтыг даван гарч магадгүй байна. “The HU” хамтлаг уламжлалт хөгжмийг рок хөгжимтэй хослуулан, улс орныхоо түүхээс улбаалан нүүдэлчний гайхалтай соёлыг харуулжээ” хэмээн нийтэлж байлаа. Алдарт Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” дууг давж чадсан уран бүтээлийг уншигч танд хүргэе.