ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МИАТ Гуанжоу хот руу шууд нислэг нээлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-31

МИАТ ТӨХК Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өчигдөр нээжээ. МИАТ компани ийнхүү Гуанжоу хот руу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна худалдаа бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар цаашлаад БНХАУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж тус компанийн захирал Д.Баттөр онцолсон байна. 

Гуанжоу бол БНХАУ-ын дөрөв дэх том хот бөгөөд аялал жуулчлал, худалдаа бизнес  өндөр хөгжсөн хот юм. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны  үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу руу ихээр зорчдог болсон аж.

Өчигдрөөс эхлэн МИАТ компани зуны нислэгийн хугацаанд долоо хоногт хоёр удаа буюу Пүрэв, Ням гарагт уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм байна. Мөн түүнчлэн 2018 онд БНХАУ-ын 1.4 сая иргэн Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзсэн судалгаа байдаг. Энэ тоо Хятадын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг бидэнд харуулж байна гэж Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мэдээллээ.