“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба "Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд батлан хамгаалах салбарын хэлэлцээр байгуулах шийдвэр гарч, эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад өглөө.
БНСУ-ын Батлан хамгаалах салбартай 1999 оноос хойш хамтран ажиллаж, хүний нөөцийг бэлтгэх, хээрийн сургууль хөгжүүлэх, аюулгүй байдлын судалгаа хийх зэргээр хамтарч байсан ч шат ахиулж, хоёр улсын Засгийн газрын түвшний хэлэлцээр болгох шийдвэр ийнхүү албажлаа.
Энэхүү хэлэлцээр нь,
-Цэрэг, техникийн солилцоо
-Цэргийн салбарт боловсон хүчин бэлтгэх
-Цэргийн анагаах ухааныг хөгжүүлэх
-Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах
-Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх ач холбогдолтой юм" гэв.
