ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЦЕГ: Сурагчид зам тээврийн осолд орж, 17 настай сурагч амиа алдсан

O.Admin
10 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Толбо суманд гарсан зам тээврийн ослын талаар ЦЕГ-аас тодруулахад "Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож, хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангид суралцдаг байна. Жолоо барьж явсан иргэн нь 18 насанд хүрсэн байсан" гэв.