Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон дэлхийн санхүүгийн шинжээчид өнөөдөр агаарын тээврийн салбарт “Түүхэн дэх хамгийн хүнд сорилт” нүүрлэж буйг зарлалаа. АНУ болон Ираны хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны үнийн огцом савлагаа оргил үедээ буюу 150 ам.долларт хүрсэн нь агаарын замыг бүрэн сааталд оруулж, санхүүгийн чадавх сул авиа компаниудыг “өвдөг сөхрүүлж”, салбарын бүтцийг үндсээр нь өөрчилж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, дараах томоохон тээвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь дампуурлын ирмэгт ирээд байна. Тухайлбал, Ираны үндэсний тээвэрлэгч “Iran Air” дайны ажиллагаа болон дэд бүтцийн сүйрлээс шалтгаалан үйл ажиллагаагаа бүрэн зогсоолоо.
Алсын зайд нислэг үйлддэг Норвегийн “Norse Atlantic Airways” түлшний асар өндөр өртгийг дийлэлгүй дампуурлаа зарлав. Мөн Энэтхэгийн “SpiceJet” бэлэн мөнгөний хомсдол болон түлшний үнийн өсөлтийн улмаас бүх нислэгээ цуцалсан бол, Унгарын “Wizz Air” компани үйл ажиллагаагаа цаашид явуухад түлшний үнийн өсөлт дарамт болж буйг мэдэгдсэн байна. АНЭУ-ын “Air Arabia Abu Dhab” мөргөлдөөний бүстэй ойрхон байршилтай тул зорчигчдын урсглын 80 хувь нь буурсан тул татан буугдах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC
